Түгээмэл асуулт

Доорх түгээмэл асуулт, хариултыг уншина уу.

Хэрэв таны асуух асуулт доор байхгүй бол diadema.ecom@gmail.com гэсэн хаягруу асуултаа ирүүлнэ үү!

Манай брэндийг сонгож худалдан авсан танд маш их баярлалаа. Бид аль болох хамгийн хурдан хүргэлт хийхийг зорьдог билээ. Захиалга хийгдсэнээс хойш 24-48 цагын дотор хүргэлт хийгдэнэ. (Ажлын ачаалал, замын түгжрэлээс шалтгаалж хүргэлтийн хувиарт өөрчөлт гарч болзошгүй болохыг анхаарна уу!)

Бид Монгол улсдаа өөрсдийн сэтгэл зүрхээ шингээж урласан болохоор танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Бид зөөлөн фланел ноосыг дулаан шерпа ноостой хослуулан хийсэн тул хүйтэнд таныг огтхон ч дааруулахгүйгээс гадна танд маш зөөлөн тав тухтай тансаг мэдрэмжийг төрүүлнэ. Мөн амьтаны гаралтай ямар нэгэн түүхий эд ашиглаагүй тул амьтан болон байгаль орчинд ээлтэй.

Бид загваруудаа аль болох хурдан шинчлэхийг хичээдэг. Түүхий эд, хийгдэх хугацаа зэрэгээс шалтгаалаад зарим загварууд дууссан байх магадлалттай. Хэрэв таны захиалахыг хүссэн загвар дууссан бол бидэнд имэйл ирүүлж хэзээ бэлэн болохыг асууна уу.

Манай хүргэлтийн ажилтан таньруу очихоосоо өмнө залгаж таны байгаа хаягыг баталгаажуулах тул та өөрийнхөө аль боломжтой хаягтаа тохирч хүргүүлэх боломжтой.

Харамсалтай нь буцаалт хийх, загвараа солих боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү.

Том хүнд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй нэг л размер хийгддэг. Хүүхдэд 4-7 нас, 8-12 нас гэсэн 2 төрлийн размер байгаа. Deely нь хэлхгэр загвартай тул танд багдана эсвэл томдоно гэх зүйлд санаа зөвөхгүй байж болно.

Хэрэв таны захиалга хүргэлтээс гараагүй бол захиалгаа цуцлах боломжтой. Хэрэв та захиалгаа цуцлах бол бидний сошиал хаягруу чат бичих эсвэл бидний 72230000 гэсэн дугаарт холбогдож захиалгаа цуцлана уу.

Хотын А бүсэд хүргэлт үнэгүй. Б бүсэд нэмэлт төлбөртэй. Хөдөө орон нутгаас захиалсан тохиолдолд шуудан эсвэл замын унаанд тавьж өгөх бөгөөд шуудангийн зардалыг захиалагч хариуцна.